USI Мэргэжлийн Сургууль

  • Narrow screen resolution
  • Wide screen resolution
  • Auto width resolution
  • Decrease font size
  • Default font size
  • Increase font size
Байрлал: Нүүр хуудас
Та цахим сургалтын сайтад зочлоорой
Бичсэн Byambasuren B   
Friday, 2011 оны 08 сарын 26
     Мэдээллийн технологийн өндөр хөгжлийн өнөө үед хүмүүсийн мэдлэг олж авах олон талт хэрэгцээг хангахад чиглэсэн www.e-bagsh.mn сайт шинээр нээгдэж байна.

Энэ мэдээний анхны сэтгэгдэл | Үзсэн: 412

Сүүлд шинэчлэгдсэн ( Friday, 2011 оны 08 сарын 26 )
Дэлгэрэнгүй...
 
"Цахим Өртөө Боловсролын Консорциум" байгуулагдлаа
Бичсэн Byambasuren B   
Thursday, 2011 оны 08 сарын 25
     Цахим Өртөө Холбоо ТББ-ийн гишүүд болон Бэкфорс Монгол ХХК, Гэрэгэ Партнерс ХХК, Саян Корпораци, ЮүЭсАй ХХК-уудын санаачилгаар  өндөр технологийн инновацийг хөгжүүлэгч судалгааны их сургууль болж Монгол орны хөгжлийн хөтөч болох эрхэм зорилготойгоор "Цахим Өртөө Боловсролын Консорциум" байгуулагдлаа.

Энэ мэдээний анхны сэтгэгдэл | Үзсэн: 474

Сүүлд шинэчлэгдсэн ( Friday, 2011 оны 08 сарын 26 )
Дэлгэрэнгүй...
 
Элсэлт - 2011
Бичсэн alimaa   
Friday, 2011 оны 06 сарын 24

ЮүЭсАй Сургууль шалгалтанд орох элсэгчдээ онлайнаар бүртгэж эхэллээ. Та энэ холбоосоор бүртгүүлнэ үү. Онлайнаар бүртгүүлэхээс гадна доорхи элсэлтийн журамтай танилцана уу. 

Элсэлтийн журам

2011 – 2012 оны хичээлийн жил

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

  1. Боловсрол Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас батлан гаргасан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам” - ыг үндэслэн ЮүЭсАй Мэргэжлийн сургууль (МСҮТ)-ийн онцлогт тохируулж боловсруулсан энэхүү журамын дагуу оюутан элсүүлэн суралцуулна.

  2. Элсэлтийн ажлыг ЮүЭсАй Мэргэжлийн Сургуулийн элсэлтийн комисс удирдан зохион байгуулна.

  3. ЮүЭсАй Мэргэжлийн сургуулийн элсэлтийн комиссын гол зорилго нь элсэгчдийн мэдлэгийн төвшин, сурах чадвар, мэргэжлийн авьяас сонирхлыг зөвөөр үнэлэн элсүүлэхэд оршино.

ХОЁР. ЭЛСЭЛТИЙН КОМИССЫГ БАЙГУУЛАХ

  1. Элсэлтийн комиссыг ЮүЭсАй Мэргэжлийн Сургуулийн захирлын тушаалаар томилон ажиллуулна.

  2. Элсэлтийн комисс нь комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, оюутан элсүүлэх арга хэлбэр, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам, элсэгчдийн ур чадварыг шалгах шалгалтыг зохион байгуулах, шалгах, өргөдөл гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг зохицуулах болно.

ГУРАВ. ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА

  1. ЮүэсАй Мэргэжлийн Сургуульд элсэгч нь бүрэн дунд буюу түүнээс дээш боловсротой байна.

  2. Элсэгч нь ерөнхий шалгалт өгч дараах үнэлгээний оноог авсан байна.

- Математик 500 онооноос дээш

- Англи хэл 500 онооноос дээш

  1. Их дээд сургууль төгсөгчдийн дипломын дүн 75 хувиас доошгүй байх

  2. Шалгуулагч сургуулиас өгсөн сэдвийн дагуу 600 үгэнд багтаан эссэ бичиж ирүүлсэн байна.

  3. ЮүЭсАй Мэргэжлийн Сургуулиас зохион байгуулах математикийн сэтгэхүйн бодлого, англи хэлний шалгалтад тус бүр 70 хувиас доошгүй авсан байна. Жич: Тус сургуулиас авч байгаа шалгалт нь ерөнхий элсэлтийн шалгалтын агуулгатай давхцахгүй болно.

  4. Ерөнхий шалгалтын оноо, эсвэл их дээд сургуулийн дипломын дүнгээр элсүүлэх болзол хангаж, тус сургуулиас зохион байгуулсан шалгалтад тэнцсэн элсэгчид ярилцлага шалгалтад орно.

ДӨРӨВ. ЭЛСЭГЧДИЙГ ШАЛГАЛТАНД БҮРТГЭХ

4.1 Элсэхийг хүсэгчид 2011 оны 7-р сарын 25 – 8-р сарын 25-ны өдрүүдэд ЮүЭсАй Мэргэжлийн Сургуулийн

элсэлтийн комисст ирж бүртгүүлнэ.

4.2 Элсэхийг хүссэн хүмүүс дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

    • Иргэний үнэмлэх /эх хувиар/

    • Хувийн хэрэг
    • Бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүний дараах боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

    • 3x4 хэмжээний 1% цээж зураг

    • Бүртгэлийн хураамж 3000 төгрөг

ТАВ. ЭЛСЭГЧДИЙГ ШАЛГАХ

  1. Элсэлтийн бүртгэх бүртгэлийн хугацаа дууссаны дараа элсэлтийн комиссоос батлан гаргасан материалаар шалгалтыг явуулна

  2. Элсэгчдийг шалгах шалгалт 2011 оны 8-р сарын 25-ны 10 цагт ЮүЭсАй Мэргэжлийн Сургуулийн Лекцийн танхимд эхэлнэ

  3. Элсэлтийн шалгалтын үргэлжлэх хугацаа 60 минут. Шалгалтын агуулга нь доорхи байдалтай байна.

- Математик, сэтгэхүйн бодлого – 70%

- Англи хэл – 30%

  1. Бүртгүүлсэн элсэгчид шалгалтад орохдоо иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас болон эссэний хамт авч ирнэ.

  2. Шалгалтаас хоцорсон болон шалгалтын дундуур холбогдох журам зөрчих зэрэг асуудал үүсгэсэн элсэгчийг шалгалтад ороогүйд тооцно.

ЗУРГАА. ЭЛСЭГЧДИЙГ ЭЛСҮҮЛЭХ

6.1 ЮүЭсАй МСҮТ-ийн элсэлтийн комиссын зохион байгуулсан шалгалтын оноог харгалзан ярилцлаганд орох элсэгчдийн нэрсийг сургуулийн зарлалын самбар болон сургуулийн сайт дээр тавигдана. Аман шалгалт буюу ярилцлагыг 2011 оны 8-р сарын 25-26-ний өдрүүдэд.

6.2 Шалгуулагчдын оноо тэнцсэн тохиолдолд ерөнхий шалгалтын “Математик” хичээлийн дүн, дараа нь “Гадаад хэл” хичээлийн дүнг тус тус харьцуулж, төгсгөлд нь аман ярилцлага хийн шийдвэрлэнэ.

6.3 Шалгалтын оноогоор хяналтын тоонд багтан элсэх болзол хангасан элсэгчдийн нэрсийг 2011 оны 8-р сарын 25-нд гаргана.

6.4 Эдгээр тэнцсэн элсэгчид нь 2011 оны 8-р сарын 25-26 хооронд иргэний үнэмлэх, сурагчийн хувийн хэрэг, бүрэн дунд боловсролын үнэмлэхтэйгээ өөрийн биеэр хүрэлцэн ирж суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авна.

6.5 Хэрэв тухайн жагсаалтанд байгаа элсэгч дурьдсан хугацаанд суралцах гэрээ байгуулах эрхийн бичгээ аваагүй тохиолдолд жагсаалтын дараагийн элсэгчид эрх шилжинэ.


ДОЛОО. ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ


7.1 Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн, суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авсан хүмүүсийг 2010 оны 7-р сарын 25 – 8-р сарын 26-ны өдрүүдэд ЮүЭсАй МСҮТ дээр бүртгэнэ.

7.2 Суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчдийг гэрээ байгуулахаас татгалзсан гэж үзэж элсэх эсэхийг хүчингүй болсонд тооцно.




Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар авна уу.

Харилцах утас: 55151130, 70151145

Факс: 70151146

Вэб хаяг: http://usi.edu.mn/

Шуудангийн хаяг: Шуудангийн хайрцаг-318, Улаанбаатар-46

Байрлал: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг Хилийн цэргийн удирдах газрын урд талд. Энхүүд төвийн байр,


ЮүЭсАй Мэргэжлийн сургууль




Энэ мэдээний анхны сэтгэгдэл | Үзсэн: 210

Сүүлд шинэчлэгдсэн ( Monday, 2011 оны 07 сарын 25 )
 
Төгсөлтийн баяр
Wednesday, 2011 оны 06 сарын 15
USI сургуулийн төгсөлтийн баярын арга хэмжээ 2011-06-21 ны өглөө 10:30 цагт Хилийн Цэргийн Удирдах газрын Соёлын төвд эхэлнэ. Оюутнууд 10:30 гэхэд цугласан байна. 

Сэтгэгдэлүүд (1) | Үзсэн: 609

Сүүлд шинэчлэгдсэн ( Thursday, 2011 оны 06 сарын 16 )
Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 4 - 55

Гишүүн

Одоогоор

Loading Loading...

Нийт хандалт

mod_vvisit_counterӨнөөдөр119
mod_vvisit_counterНийт211387

Баннер

Advertisement