USI Мэргэжлийн Сургууль

  • Narrow screen resolution
  • Wide screen resolution
  • Auto width resolution
  • Decrease font size
  • Default font size
  • Increase font size
Байрлал: Нүүр хуудас arrow Сургуулийн мэдээ arrow Элсэлт - 2010
Элсэлт - 2010 Хэвлэх И-мэйл
Бичсэн т   
Tuesday, 2010 оны 06 сарын 22

ЮүЭсАй Сургууль шалгалтанд орох элсэгчдээ онлайнаар бүртгэж эхэллээ. Та энэ холбоосоор бүртгүүлнэ үү. Онлайнаар бүртгүүлэхээс гадна доорхи элсэлтийн журамтай танилцана уу. 

Элсэлтийн журам

2010 – 2011 оны хичээлийн жил

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

  1. Боловсрол Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас батлан гаргасан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам” - ыг үндэслэн ЮүЭсАй Мэргэжлийн сургууль (МСҮТ)-ийн онцлогт тохируулж боловсруулсан энэхүү журамын дагуу оюутан элсүүлэн суралцуулна.

  2. Элсэлтийн ажлыг ЮүЭсАй Мэргэжлийн Сургуулийн элсэлтийн комисс удирдан зохион байгуулна.

  3. ЮүЭсАй Мэргэжлийн сургуулийн элсэлтийн комиссын гол зорилго нь элсэгчдийн мэдлэгийн төвшин, сурах чадвар, мэргэжлийн авьяас сонирхлыг зөвөөр үнэлэн элсүүлэхэд оршино.

ХОЁР. ЭЛСЭЛТИЙН КОМИССЫГ БАЙГУУЛАХ

  1. Элсэлтийн комиссыг ЮүЭсАй Мэргэжлийн Сургуулийн захирлын тушаалаар томилон ажиллуулна.

  2. Элсэлтийн комисс нь комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, оюутан элсүүлэх арга хэлбэр, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам, элсэгчдийн ур чадварыг шалгах шалгалтыг зохион байгуулах, шалгах, өргөдөл гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг зохицуулах болно.

ГУРАВ. ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА

  1. ЮүэсАй Мэргэжлийн Сургуульд элсэгч нь бүрэн дунд бую түүнээс дээш боловсротой байна.

  2. Элсэгч нь ерөнхий шалгалт өгч дараах үнэлгээний оноог авсан байна.

- Математик 500 онооноос дээш

- Англи хэл 500 онооноос дээш

  1. Их дээд сургууль төгсөгчдийн дипломын дүн 75 хувиас доошгүй байх

  2. Шалгуулагч сургуулиас өгсөн сэдвийн дагуу 600 үгэнд багтаан эссэ бичиж ирүүлсэн байна.

  3. ЮүЭсАй Мэргэжлийн Сургуулиас зохион байгуулах математикийн сэтгэхүйн бодлого, англи хэлний шалгалтад тус бүр 70 хувиас доошгүй авсан байна. Жич: Тус сургуулиас авч байгаа шалгалт нь ерөнхий элсэлтийн шалгалтын агуулгатай давхцахгүй болно.

  4. Ерөнхий шалгалтын оноо, эсвэл их дээд сургуулийн дипломын дүнгээр элсүүлэх болзол хангаж, тус сургуулиас зохион байгуулсан шалгалтад тэнцсэн элсэгчид ярилцлага шалгалтад орно.

ДӨРӨВ. ЭЛСЭГЧДИЙГ ШАЛГАЛТАНД БҮРТГЭХ

4.1 Элсэхийг хүсэгчид 2010 оны 6-р сарын 28 – 7-р сарын 7-ны өдрүүдэд ЮүЭсАй Мэргэжлийн Сургуулийн

элсэлтийн комисст ирж бүртгүүлнэ.

4.2 Элсэхийг хүссэн хүмүүс дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

    • Иргэний үнэмлэх /эх хувиар/

    • Бүрэн дунд буюу түүний дараах боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

    • 3x4 хэмжээний 1% цээж зураг

    • Бүртгэлийн хураамж 3000 төгрөг

ТАВ. ЭЛСЭГЧДИЙГ ШАЛГАХ

  1. Элсэлтийн бүртгэх бүртгэлийн хугацаа дууссаны дараа элсэлтийн комиссоос батлан гаргасан материалаар шалгалтыг явуулна

  2. Элсэгчдийг шалгах шалгалт 2010 оны 7-р сарын 8-ны 10 цагт ЮүЭсАй Мэргэжлийн Сургуулийн Лекцийн танхимд эхэлнэ

  3. Элсэлтийн шалгалтын үргэлжлэх хугацаа 60 минут. Шалгалтын агуулга нь доорхи байдалтай байна.

- Математик, сэтгэхүйн бодлого – 70%

- Англи хэл – 30%

  1. Бүртгүүлсэн элсэгчид шалгалтад орохдоо иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас болон эссэний хамт авч ирнэ.

  2. Шалгалтаас хоцорсон болон шалгалтын дундуур холбогдох журам зөрчих зэрэг асуудал үүсгэсэн элсэгчийг шалгалтад ороогүйд тооцно.

ЗУРГАА. ЭЛСЭГЧДИЙГ ЭЛСҮҮЛЭХ

6.1 ЮүЭсАй МСҮТ-ийн элсэлтийн комиссын зохион байгуулсан шалгалтын оноог харгалзан ярилцлаганд орох элсэгчдийн нэрсийг сургуулийн зарлалын самбар болон сургуулийн сайт дээр тавигдана. Аман шалгалт буюу ярилцлагыг 2010 оны 7-р сарын 8, 9 -ний өдрүүдэд.

6.2 Шалгуулагчдын оноо тэнцсэн тохиолдолд ерөнхий шалгалтын “Математик” хичээлийн дүн, дараа нь “Гадаад хэл” хичээлийн дүнг тус тус харьцуулж, төгсгөлд нь аман ярилцлага хийн шийдвэрлнэ.

6.3 Шалгалтын оноогоор хяналтын тоонд багтан элсэх болзол хангасан элсэгчдийн нэрсийг 2010 оны 7-р сарын 9-нд гаргана.

6.4 Эдгээр тэнцсэн элсэгчид нь 2010 оны 7-р сарын 8-9 хооронд иргэний үнэмлэхтэйгээ өөрийн биеэр хүрэлцэн ирж суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авна.

6.5 Хэрэв тухайн жагсаалтанд байгаа элсэгч дурьдсан хугацаанд суралцах гэрээ байгуулах эрхий бичгээ аваагүй тохиолдолд жагсаалтын дараагийн элсэгчид эрх шилжинэ.


ДОЛОО. ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ


7.1 Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн, суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авсан хүмүүсийг 2010 оны 7-р сарын 8 – 7-р сарын 19-ны өдрүүдэд ЮүЭсАй МСҮТ дээр бүртгэнэ.

7.2 Суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчдийг гэрээ байгуулахаас татгалзсан гэж үзэж элсэх эсэхийг хүчингүй болсонд тооцно.




Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар авна уу.

Харилцах утас: 55151130, 70151145

Факс: 70151146

Вэб хаяг: http://usi.edu.mn/

Шуудангийн хаяг: Шуудангийн хайрцаг-318, Улаанбаатар-46

Байрлал: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг Хилийн цэргийн удирдах газрын урд талд. Энхүүд төвийн байр,


ЮүЭсАй Мэргэжлийн сургууль








Үзсэн: 107

Энэ мэдээний анхны сэтгэгдэл

Зөвхөн гишүүд сэтгэгдэл оруулах эрхтэй.
  Та нэвтрэх эсвэл бүртгүүлнэ үү.

Сүүлд шинэчлэгдсэн ( Thursday, 2010 оны 07 сарын 08 )
 
< Өмнөх   Дараах >

Гишүүн

Одоогоор

Loading Loading...

Нийт хандалт

mod_vvisit_counterӨнөөдөр12
mod_vvisit_counterНийт150773

Баннер

Advertisement