| Бидний тухай |
|
|
| Бичсэн Жаргалан USI | |
| Wednesday, 2007 оны 10 сарын 24 | |
|
Мэдээлэл технологийн эрин үед дотоод, гадаадын зах зээл дээр ажиллах чадвартай инженер, боловсон хүчин бэлтгэх зорилгоор Монголын Мэдээлэл Технологийн "Юү Эс Ай", "Интерактив", “Инженер Софт”, "Май Тек" зэрэг компаниуд японы хөрөнгө оруулагч нартай хамтран “Юү Эс Ай” Мэргэжлийн Сургуулийг байгуулж байна. Монгол улсын Засгийн Газрын Мэдээлэл Харилцаа Холбоо, Технологийн Газраас 2015 оныг хүртэлх “Програм Хангамжийн Салбарын Аутсоорсингийн бизнесийг хөгжүүлэхэд Баримтлах чиглэл” -ийг боловсруулан гаргаж, гадаад зах зээлүүдээс “Хамгийн сүүлд үлдсэн, Хамгийн том зах зээл” гэгдэж олон улсын анхаарлыг татаж буй Япон Улсын зах зээлийг “Зорилтот зах зээл” болгон тодорхойлсон билээ. Тус баримтлах чиглэлд зорилтот хугацаанд програм хангамжийн инженерүүдийн тоог 20 мянгад хүргэхээр тодорхойлсон. өндөр хөгжсөн Японы зах зээл дээр амжилттай ажиллах үндэс нь өндөр мэдлэгтэй чадварлаг боловсон хүчинтэй байх явдал бөгөөд энэ түвшний мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, Монгол Улсын эдийн засагт тодорхой байр суурь бүхий цоо шинэ оюуны үйлдвэрлэлийн салбарыг цогцлоон бүтээх үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулахын төлөө манай хамт олон ажиллаж байна. Тус сургууль нь Японы мэргэжлийн сургуулийн хөтөлбөрийг жишиг болгосон 2 жилийн сургалт явуулж, мэргэжлийн диплом олгохын сацуу олон төрлийн нарийн мэргэжлийн түр сургалтуудыг явуулна. Мэргэжлийн хичээлийн агуулгыг Массачусэтсийн Их Сургуулийн Нээлттэй Агуулгыг ашиглах зэргээр сүүлийн үеийн технологийн дэвшлийг идэвхтэйгээр тусган бүтээж явна. Япон Монголын өндөр мэргэжлийн багш нар хичээлийг заана. Онлайн болон уламжлалт танхимын сургалтыг хослуулсан, Японы мэргэжлийн сургуулийн сургалтын арга технологи, ноү-хаүг шингээсэн сургалтын таатай орчин сурах, мэдэхийг зорилгоо болгосон хүн бүрийн өмнө нээлттэй байна.
Эрдэм номын ариун үйлс дэлгэрэх болтугай.
|
|
| Сүүлд шинэчлэгдсэн ( Tuesday, 2008 оны 07 сарын 01 ) |
![]() | Өнөөдөр | 32 |
![]() | Нийт | 150794 |