USI Мэргэжлийн Сургууль

  • Narrow screen resolution
  • Wide screen resolution
  • Auto width resolution
  • Decrease font size
  • Default font size
  • Increase font size
Байрлал: Нүүр хуудас arrow Нүүр хуудас arrow Сургууль
Сургууль Хэвлэх И-мэйл
Бичсэн Жаргалан USI   
Friday, 2008 оны 01 сарын 25

Бидний тухай

Мэдээлэл технологийн эрин үед дотоод, гадаадын зах зээл дээр ажиллах чадвартай инженер, боловсон хүчин бэлтгэх зорилгоор 2007 онд Монголын Мэдээлэл Технологийн "ЮүЭсАй"  компани Японы хөрөнгө оруулагч нартай хамтран "ЮүЭсАй" Мэргэжлийн Сургуулийг байгуулсан.

Монгол улсын Засгийн Газрын МХХТехнологийн Газраас 2015 он хүртлэх "Програм Хангамжийн Салбарын Аутсоорсингийн бизнесийг хөгжүүлэхэд Баримтлах чиглэл"-ийг боловсруулан гаргаж, гадаад зах зээлүүдээс "Хамгийн сүүлд үлдсэн, Хамгийн том зах зээл" гэгдэж олон улсын анхаарлыг татаж буй Япон Улсын зах зээлийг "Зорилтот зах зээл" болгон тодорхойлсон билээ. Тус баримтлах чиглэлд зорилтот хугацаанд програм хангамжийн инженерүүдийн тоог 20 мянгад хүргэхээр заасан. Өндөр хөгжсөн Японы зах зээл дээр амжилттай ажиллах үндэс нь өндөр мэдлэгтэй, чадварлаг боловсон хүчинтэй байх явдал бөгөөд энэ түвшний мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, монгол улсын эдийн засагт тодорхой байр суурь бүхий цоо шинэ оюуны үйлдвэрлэлийн салбарыг цогцлоон бүтээх үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулахын төлөө манай хамт олон ажиллаж байна.

Тус сургууль нь Японы мэргэжлийн сургуулийн хөтөлбөрийг жишиг болгосон 2 жилийн сургалт явуулж, мэргэжлийн үнэмлэх олгохын сацуу олон төрлийн нарийн мэргэжлийн сургалтуудыг явуулдаг.  Мөн мэргэжлийн хичээлийн агуулгыг  Массачусэтсийн Технологийн Их Сургуулийн Нээлттэй Агуулгыг ашиглах зэргээр сүүлийн үеийн технологийн дэвшлийг идэвхтэйгээр тусган бүтээж явна.

Онлайн болон уламжлалт танхимын сургалтыг хослуулан, Японы мэргэжлийн сургуулийн сургалтын арга технологи, ноү-хаүг шингээсэн сургалтын таатай орчин, сурах, мэдэхийг зорилгоо болгосон хүн бүрийн өмнө нээлттэй байна.

Эрдэм номын ариун үйлс дэлгэрэх болтугай

Бидний эрхэм зорилго

Оюунлаг Монгол орны хөтөч-сургууль байх

 

Мэргэшүүлэх чиглэл

  • Програм зохиогч
  • Системийн администратор
  • Вэб мастер

Сургуулийн бүтэц, зохион байгуулалт

  • Удирдах зөвлөл
  • Гүйцэтгэх Захирал
  • Сургалтын Менежер
  • Инженер-багш нар

 

Сургуулийн материаллаг бааз

  • Сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий компьютертэй сургалтын лаборатори
  • 5000 гаруй номын фондтай онлайн номын сан
  • WEB 2.0 технологи дээр суурилсан цахим кампус
Сүүлд шинэчлэгдсэн ( Wednesday, 2010 оны 08 сарын 04 )
 

Гишүүн

Одоогоор

Loading Loading...

Нийт хандалт

mod_vvisit_counterӨнөөдөр16
mod_vvisit_counterНийт150778

Баннер

Advertisement