USI Мэргэжлийн Сургууль

  • Narrow screen resolution
  • Wide screen resolution
  • Auto width resolution
  • Decrease font size
  • Default font size
  • Increase font size
Байрлал: Нүүр хуудас
C# ба .NET ном
Бичсэн С.Ууганбаяр   
Tuesday, 2009 оны 01 сарын 27

C# болон .NET фрэймворкын тухай ном хэвлэгдэн гарлаа. Худалдан авахыг сонирхсон оюутнууд Саранчимэг багш дээрээс ирж аваарай. Үнэ 15000₮.

 

 

Номын талаар товч танилцуулвал:

Энэхүү ном нь өмнө нь компьютерийн програмчлалын ямар нэг хэлний туршлагатай бөгөөд .NET технологийг сурахаар сонирхож байгаа хүмүүст зориулагдсан болно. Ялангуяа C/C++, Java хэлүүд дээр өмнө нь туршлагатай хүмүүсийн хувьд C# хэлийг сурахад маш хялбархан байх болно.

Энэ ном нийт 9 бүлэгтэй. Эхний бүлгүүдэд C# хэлний үндэс болоод .NET технологийн талаар тойм танилцуулга хийсэн байгаа. Цаашлаад Текст, файлтай ажиллах, Цонхтой дэсктоп програмууд бүтээх, .NET графикийн үндэс GDI+, Фонт, Хэвлэгчтэй ажиллах зэрэг бүлгүүдийг хамрана.

Номын дараагийн цуврал нь мөн 9 бүлэгтэй бөгөөд ADO.NET, Асинхрон програмчлал ба Трийд, Кодын хамгаалалт, ASP.NET, .NET Remoting, Сүлжээний тархсан орчны програм бүтээх тухай бүлгүүдийг багтаасан болно.

Номын жишээ програмын эх кодууд бүгд C# хэл дээр бичигдсэн байгаа. C# хэл нь .NET фрэймворктэй хамт "төрсөн" бөгөөд .NET фрэймворкын гол хэсгүүд, компонентууд энэ хэл дээр хийгдсэн байдаг. Тиймээс C# хэлийг .NET фрэймворкын гол хэл болгон сонгон судлах нь зүйтэй гэж бодож байна. 

Энэ мэдээний анхны сэтгэгдэл | Үзсэн: 1489

Сүүлд шинэчлэгдсэн ( Friday, 2009 оны 02 сарын 06 )
Дэлгэрэнгүй...
 
II курсын оюутнуудын анхааралд
Бичсэн Т.Саранчимэг [USI]   
Wednesday, 2008 оны 12 сарын 24

2008 оны 12 сарын 26-ны 16:00 цагаас II курсын нийт оюутнуудад  "График дизайны тухай" сэдвийн дор лекц уншина.

 

Энэ мэдээний анхны сэтгэгдэл | Үзсэн: 763

Сүүлд шинэчлэгдсэн ( Wednesday, 2008 оны 12 сарын 24 )
 
Хурал
Бичсэн Т.Саранчимэг [USI]   
Thursday, 2008 оны 12 сарын 18
2008.12.19 ны баасан гаригийн 15:00 цагт Лекцийн танхимд хуралтай тул бүх оюутнууд хүрэлцэн ирнэ үү

Энэ мэдээний анхны сэтгэгдэл | Үзсэн: 684

 
Баяр хүргэе
Бичсэн Т.Саранчимэг   
Wednesday, 2008 оны 12 сарын 17

"Фүжи Инфокс Нэт" ХХК-ийн нэрэмжит ПРОГРАМЧИЛАЛЫН II ОЛИМПИАД- д манай сургууль амжилттай оролцлоо. Тус олимпиадад манай сургуулиас 1. 2-р курсын 5 оюутан оролцсоноос Ч.Буянбат гуравдугаар байр эзэлсэн байна .  Буянбатдаа баяр хүргээд цаашдынх нь сурлага хөдөлмөрийн өндөр их амжилт хүсье. 

 Тус олимпиад нь програм хангамжийн чиглэлээр сурч байгаа оюутнуудын мэргэжлийн ур чадварыг үнэлж жил бүр  уламжлал болгон зохион явагддаг тул дараа дараагийн жилүүдэд оюутнууд амжилт бүтээлээр дүүрэн оролцох болтугай. 

Сэтгэгдэлүүд (1) | Үзсэн: 632

Сүүлд шинэчлэгдсэн ( Thursday, 2008 оны 12 сарын 18 )
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 29 - 32 - 49

Гишүүн

Одоогоор

Loading Loading...

Нийт хандалт

mod_vvisit_counterӨнөөдөр31
mod_vvisit_counterНийт150792

Баннер

Advertisement