| Хєгжлєєрєє дэлхийд тэргvvлэгч Япон орны программ хангамжийн зах зээлд Монголын компани vйл ажиллагаа явуулж, дэлхийд эхний гуравт ордог нисэх буудлын хамгаалалтын системийн программыг хийсэн тухай сайхан мэдээ сонсогдлоо. Ихийг хийж бvтээх, ид залуу насандаа хvний нутагт хар ажил хийхээр гадагшаа явж байгаа залуусын тухай харамсангуй сонссоор дассан монголчууддаа vvнийг бахархалтайгаар дуулгамаар санагдсан юм. Чих тавин нэлээд хайсны эцэст “USI” компанийн захирал Ц.Буянцогтоотой уулзаж ярилцсан юм. -Гадны зах зээлээс захиалга авч гvйцэтгэдэг компани гэж танайхыг сонслоо. Хэзээнээс ийм vйл ажиллагаа явуулж эхлэв? -Манай компани 2004 онд анх байгуулагдсан. Программ хангамжийн чиглэлээр vйл ажиллагаагаа явуулдаг. Гол захиалга Японоос ирдэг. Монголоос анх удаа энэ бизнес рvv орж, Японы зах зээл дээр дєрвєн жил амжилттай ажиллаж байна. Монголд шинээр vvсэн хєгжиж буй программ хангамжийн аутсоорсингийн чиглэлээр ажилладаг компани юм. -Энэ салбарт ажиллах болсон шалтгаан мэргэжилтэй тань холбоотой байх. Та мэргэжлээ хаана эзэмшив? -Би ТИС-ийг программ хангамжийн мэргэжлээр тєгсєєд Японд магистр хамгаалсан. Докторантурт сурч байхдаа эх орондоо бизнес хийхээр 1999 онд ирсэн юм. Монголдоо ирээд мэргэжлээрээ бизнес эрхлэх боломж харагдаагvй учраас бизнесийн єєр салбар руу орсон. Энэ хугацаанд аутсоорсинг дэлхий нийтийг хамарсан шинэ давалгаа болж байгааг ажиглаж, судалсны эцэст 2004 онд зориглон компаниа байгуулсан юм. -Аутсоорсинг гэдгийг энгийнээр юу гэж ойлгох нь зєв бэ? -Аутсоорсинг гэдэг нь аливаа нэг байгууллага єєрийнхєє ажлыг гадны нєєц бололцоог ашиглаж, хямд зардлаар, єндєр чанартай гvйцэтгvvлэхийг хэлнэ. Зардлаа хэмнэхээс гадна єєрсдийн чадахгvй зvйлийг гадны мэргэжлийн байгууллагаар єндєр тєвшинд хийлгэх гэж ойлгож болно. Аутсоорсингийн бизнес сvvлийн 20-иод жилд эрчимтэй хєгжиж байна. Аутсоорсинг єнєєдєр улс орны хил хязгаараас хамаарахгvйгээр явагдах нь хэвийн vзэгдэл болжээ. Єндєр хєгжилтэй Америк, Япон, Европын улс орнууд хєгжиж буй, амьжиргааны єртєг багатай улсуудын мэргэжилтнvvдээр хэд дахин хямд зардлаар ажлаа хийлгэдэг. Энэ нь аль аль талдаа ашигтай ажил. Манайхыг анх энэ ажил руу орж байхад Японы зах зээл дээр Хятад, Энэтхэг улсууд 10-аад жил ажилласан байсан. Тэднийг хараад, судлаад, суралцаад бид ч гэсэн хийж чадах юм гэсэн итгэл тєрсєн. -Олон улсын хэмжээний шинэ ажил эхлэхэд бэрхшээл тулгарна биз. Тєр, засгаасаа дэмжлэг, тусламж авч байсан уу? -Анх байгуулагдахад хамгийн том бэрхшээл нь япон хэл байсан. Миний хувьд японы дээд сургуульд 10-аад жил суралцсан хvний хувьд компаниа удирдаад, маркетингаа хийх хэмжээнд бэлтгэгдсэн гэж хэлж болох байх. Захиалга маань япон хэл дээр ирнэ. Орчуулаад ойлгоод хийх явцад асуух тодруулах зvйлс гарна. Тиймээс vйлдвэрлэлийг гардан удирдаж явуулах системийн инженерvvд маань єєрсдєє заавал япон хэлтэй байх шаардлага тавигдсан. Эхний удаад инженерvvд маань эндээ япон хэл vзэж, дараа нь Японд дадлага хийгээд єєрсдийгєє бэлдэхэд нэг жилийг зарцуулсан. Ингэж мэргэжилтнээ бэлдэхэд зардал, цаг хугацаа их орж байгаа юм. Тухайн vед бидний ажлыг дэмжиж, Мэдээлэл технологийн vндэсний паркаас хоёр жилийн хугацаатай vнэгvй байр гаргаж єгсєн нь шинэ компанийн хувьд том дэмжлэг болсон. Энэ боломжийг ашиглаад бид зардлаа хэмнэж, боловсон хvчнээ чадваржуулахад анхаарч чадсан. -Японы зах зээлд ямар шугамаар орж, єєрсдийгєє таниулсан бэ. Анх ямар ажил гvйцэтгэж байв? -Анх дєрвvvлээ єєрсдийгєє бэлдэж, Японд зардлаараа очиж суралцсан. Хажуугаар нь дадлага хийх явцдаа єєрсдийгєє сайнаар илэрхийлж, тэдний итгэлийг авч чадсанаар туршилтын жижигхэн ажил vнэгvй авсан. Том системийн жижиг хэсгийг бид долоо хоногийн дотор єндєр тєвшинд гvйцэтгэж єгсєн. Удалгvй нууцлалын єндєр тєвшинтэй цахим худалдааны вэб сайт хийх ажил авчихаад бєєн баяр хєєр болж байлаа. Интернэтээр захиалга авч, борлуулалт хийх учраас мэргэжлийн єндєр чадвар шаардсан ажил байдаг. Тvvнийг хоёр сарын дотор хийж єгєєд маш сайн vнэлгээ авч, 10 мянган долларын орлого олсон. Yvний дараа бид бvтэн хоёр жил vргэлжилсэн том тєсєл дээр ажиллах эрхийг авч чадсан. -Олон улсын авиа компанийн хамгаалалтын программ мєн vv? -Мєн. Гадаадын олон улсын онгоцны буудлын хяналтын системийг бvтээх ажил байсан. Бид энэ ажлыг хоёр жилийн турш мэргэжлийн тєвшинд амжилттай гvйцэтгээд энэ хавар дуусгаж байна. Манай компани харьцангуй богино хугацаанд амжилттай ажиллалаа. Бидэнтэй ажиллаж байгаа Японы компани Хятадын аутсоорсингийн компанитай давхар ажилладаг. Хятадын компанийн найман жилийн туршид хvрсэн vр дvнг бид жил гаруй хугацаанд vзvvлж чадсан учраас ийм том ажлыг итгэж єгсєн байх. -Дєрвєн жилийн хугацаанд Японы зах зээлээс хэдэн ажлын санал авч, гvйцэтгэсэн байна. Тоолсон уу та? -Ажлыг тоогоор нь бус том, жижгээр хэмжих нь зєв байх. Тоолж vзвэл нийтдээ 30-аад тєсєл болох байх. Yvний дотор дээр дурдсан хоёр жил vргэлжилсэн нууцлалын єндєр тєвшинд, мэргэжлийн єндєр шаардлага тавигдсан ажлыг гvйцэтгэсэн нь бидний ажлын том хэмжvvр болно. Цаашид энэ системийн засвар vйлчилгээг ч бас бидэнд єгєх байх гэж найдаж байна. -Танай захиалагчаар ямар компани ажилладаг юм бэ? -Манай захиалагч 15-16 сая долларын дvрмийн сантай, 1000 гаруй ажиллагсадтай Японы томоохон хэмжээний программ хангамжийн компани юм. Бидний амжилтанд хvрсэн гол шалтгаан бол тухайн зах зээлээс зєв хамтрагчаа олж авсан явдал байлаа. Японд 8000 орчим программ хангамжийн компани байдаг. Тэдний 20 хувь нь дунд буюу том хэмжээний, 80 хувь нь жижгэвтэр компаниуд. Бидний гол зарчим бол тэр 20 хувьд ордог том компанитай холбоо тогтоох байсан. Томууд нь ажил аваад жижгvvддээ хувааж єгдєг, єєрєєр хэлбэл дотроо аутсоорсинг хийдэг тогтолцоо японд байдаг. Тэгэхээр томтой нь харьцвал ажил авч чадна. Дашрамд хэлэхэд, энэ зарчмыг японы зах зээл дээр ажиллах гэж буй манай компаниуд баримтлах нь зvйтэй. -Японы зах зээл том учраас харилцагчдаа єндєр шалгуураар сонгодог байх. Тухайлбал танай компанид ямар шаардлага тавьж байна? -Японы зах зээлээс захиалгаа авдаг учраас тухайн ажлыг хугацаанд нь мэргэжлийн єндєр тєвшинд гvйцэтгэх ёстой. Захиалагчийн хvсэлтийг биелvvлэхийн тулд олон улсын стандартын єндєр чадвар шаарддаг. Хамтрагчид маань бидэнд гадны байгууллага гэж єєрєєр хандахгvй. Японд ажилладаг компаниуд шиг л шаардлага тавьдаг. Тэдний хvсдэг єндєр чанар, хямд vнээр Японы компанийн хэмжээнд ажиллана гэдэг маш єндєр хариуцлага шаарддаг. Єдєр тутам єєрчлєгдєн шинэчлэгдэж байдаг салбар учраас бид хvмvvсээ сургах тал дээр маш их хєрєнгє оруулалт хийдэг. Одоо Токиод манай таван инженер томоохон тєсєл дээр япон хvмvvстэй хамт ажлын гол хэсгийг нугалж байна. Гадаад зах зээл дээр ажилласнаар бид маш олон зvйлийг сурч авч байна. Жишээлбэл, япончууд аливаа ажлыг хийхдээ урьдчилан бvх зvйлийг хэмждэг. Маш сайн хэмжилт хийнэ. Энэ бол программ хангамж хєгжvvлэлтийн гол онолын vндэс л дээ. Манайхан энэ талаар дутуу анхаардаг. Ер нь дэлхий дээрх бvх юмыг хэмжиж болно гэж vздэг. Хэмжилтээ сайн хийснээр тєлєвлєлтєє сайжруулдаг. Ингэснээр vйлдвэрлэлийн зардлаа хэмнэх боломжтой болдог. Хэмжилтийг сайн хийж чадахгvй бол ажлаа хугацаандаа дуусгаж, хvлээлгэн єгч чадахгvйд хvрдэг. Бvтээгдэхvvний чанарыг дээшлvvлэхийн тулд хэмжилт дээрээ тулгуурлан харьцуулалт хийдэг. Энэ туршлагаа Монголдоо, мэргэжил нэгт салбарынхантайгаа хуваалцах хvсэлтэй байдаг. -Яагаад Японыг сонгосон юм бэ. Америк, Европ гэх мэт бусад орны зах зээл илvv єргєн нээлттэй биш vv? -Єнєєдрийн байдлаар мэдээлэл технологийн дэлхийн зах зээл Америк, Япон, Европ гэсэн гурван том тєвд хуваагдаж байна. Энэ гурван зах зээл дээр 900 орчим тэрбум америк доллар эргэлдэж байдаг. Америк 40, япон 15, европ 30 хувийг эзэлдэг. Бид эхний ээлжинд энэ гурван зах зээлийн аль нэг руу чиглэж ажиллах ёстой. Америк, Европ хоёр англи хэл дээр ажил нь явагддаг учраас англи хэлтэй бvх улс орнууд зах зээл рvv нь орж байна. Энэ утгаараа тэнд єрсєлдєєн ихтэй. Харин Япон бол зєвхєн япон хэлээр ажлаа явуулдаг, бас их євєрмєц соёлтой ард тvмэн. Япончууд 10-аад жилийн ємнєєс л Хятад, Энэтхэг рvv аутсоорсингийг эрчимтэй хийж байгаа болохоор бидэнд боломж харьцангуй их байна. Тэгээд ч Японы зах зээлийг манайд илvv ойр, ажиллахад хялбар гэж vздэг. Сvмогоор дамжаад монголчуудыг сайн мэддэг болсон. Япон хэлийг Монголчууд хурдан сурдаг, манай сvмочдыг аялгагvй маш цэвэрхэн ярьдаг хэмээн япончууд vнэлдэг. Дашрамд хэлэхэд єнгєрсєн зун манай компани дээр айлчилсан Японы парламентын гишvvд монголчууд мэдээллийн технологийн ийм єндєр тєвшний ажил хийж чаддаг гэж огт тєсєєлсєнгvй хэмээн ихэд гайхаж байсан. Тэд биднийг зєвхєн тал нутгийн нvvдэлчдийн удам гэдгээс илvv зvйл мэддэггvй л дээ. -Танай компанийн байр “USI” мэргэжлийн сургууль гэсэн хаягтай байх юм. Манайд гутлаа тайлж ордог сургууль ховор байх шvv? -Олон улсын зах зээл дээр монголын гэсэн єнгє аястай, єєрийн євєрмєц соёл, vнэт зvйлстэй компани болон тєлєвших зорилгыг ємнєє тавин ажиллаж байна. Энэ компани байгуулагдсан мєчєєсєє эхлэн сургах, суралцах процессийг байнга явуулж ирсэн юм. Олон улсын зах зээлээс олж авсан мэдлэг, туршлага дээрээ vндэслэн єєрсдийн боловсон хvчнээ байнга бэлдэж ирснээс гадна оюутнуудыг манай дээр ирж дадлага хийх боломжийг бий болгосон. Yvний vр дvнд єнєєг хvртэл давхардсан тоогоор 200 гаруй залуус манай компани дээр дадлага хийж суралцсан байдаг юм. Єєрийн компани дотор бий болсон энэхvv мэдлэг, туршлага дээрээ vндэслэн єнгєрсєн жилээс Мэдээллийн технологийн мэргэжлийн сургууль байгууллаа. Одоо энэ сургуульд 60 гаруй хvvхэд сурч байна. Энэ маань бидний ирээдvйдээ оруулж буй хувь нэмэр юм даа. Оюутан залуусын ємнє компаниа ямагт нээлттэй байлгадаг. Дуртай vедээ ирж, дадлага хийгээд, сураад яв. Таалагдвал энд ажилд орсон ч болно. Компанийн маань шугамаар олон залуус гадагшаа гарч ажиллаж байна. Зєвхєн тоо математикийн бус менежмент, хууль, эдийн засагч мэргэжилтэй хvмvvс ч мэдээллийн технологийн мэргэжлээр суралцаж энэ салбарт тvлхvv орох боломжтой. Япон, Америкт мэргэжлийн сургууль тєгсєєгvй хvмvvс программ зохиогчоор ажиллах нь тун элбэг байдаг. Сvvлийн vед дотоодод тєдийгvй гадаадад программ хангамжийн мэргэжилтэн дутагдах хандлагатай байгаа. Энэ мэргэжлээр мэргэших бодолтой хvмvvс єєрсдийгєє бэлдэж, сориод vзэхэд алдахгvй. -“Боловсон хvчнээ бvгдийг нь гадагшаа гаргаснаар Монгол оюуны хомсдолд орлоо” гэж ярих хvмvvс байдаг. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ? -Би vvнийг хєгжлийн нэг vе шат гэж vздэг. Yvнийг бид тойрох аргагvй. Залуус маань эхлээд гадагшаа явж суралцаж, ажиллах нь зєв. Гадаад зах зээл дээр мэргэшиж, дагнан гаршсан залуус олон байх тусам аутсоорсинг хєгжинє. Тэднээр дамжиж монгол руу ажил орж ирнэ. Энэтхэг, Хятадууд Японы зах зээл дээр хэдэн мянгаараа ажиллаж байна. Монголын 300-400 хvн энэ салбарт хvч vзэж байгаа нь бас ч гэж бага тоо биш юм. Ирээдvйд бид зєвхєн аутсоорсинг хийгээд байх биш, єєрсдийн бvтээгдэхvvнийг шууд гадаад зах зээл дээр гаргадаг хэмжээнд очихыг зорих ёстой. Монголын программ хангамжийн салбарт 2-3 мянган инженер ажилладаг. Нийт 30-аад их дээд сургуульд 10 гаруй мянган оюутан суралцаж байна. Энэ тоо єсєх ёстой. Бас чанаржих ёстой. Учир нь энэ салбар маань гадаад зах зээлтэй ажиллаж экспортыг тvлхvv хєгжvvлэхийг зорих хэрэгтэй. Бидний байгуулахаар зорьж байгаа “мэдлэгийн нийгмийн” гол дэд бvтэц нь мэдээллийн технологи, єндєр боловсролтой иргэд юм. Бид боловсролоор дэлхийд тэргvvлэх хэмжээнд хvрэхийг зорих хэрэгтэй. Интернэтэд тулгуурласан онлайн сургалтуудад мєнгєє тєлєєд аль ч сургуульд суралцах боломж бvрдэж эхэлж байна. Yvнийг ашиглаж єєрсдийгєє сайн бэлдэх хэрэгтэй. Єєрсдийгєє хєгжvvлж чадвал гадаадад гарч хар ажил хийх биш оюун ухаанаа худалдаж мєнгє олж болно. Гадаад зах зээл дээрх ажил, мєнгєний урсгалыг Монгол руугаа чиглvvлэх хэрэгтэй. Эндээ суугаад гадны єндєр цалинтай ажлыг ч хийх боломж байна. -Дєрвєн жил гадаадаас захиалга авч ажил хийж гvйцэтгэлээ. Одоо Монголдоо vйл ажиллагаа явуулж байна уу? -Эхний гурван жил зєвхєн Японтой ажиллаж байсан. Дєрєв дэх жилээс эхлээд дотооддоо vйл ажиллагаа явуулж байна. Дотоодын зах зээл дээр тєрєл бvрийн бvтээгдэхvvнийг захиалгаар нийлvvлж байна. Дотоодын зах зээл дээр ажиллаж эхлээд манай байгууллагуудын мэдээллийн технологийн чадавхи тун доогуур тvвшинд байгааг олж мэдлээ. Тэд мэдээллийн технологийг нэвтрvvлснээр ямар vр дvнд хvрч болох талаар ойлголт багатай, vvнээс болоод єєрсдийн хэрэгцээ шаардлагаа сайтар тодорхойлж чадахгvй байдал нийтлэг ажиглагдаж байна. Гэхдээ бvх байгууллага мэдээж тийм биш. Зарим байгууллагын мэдээллийн системийг мэргэжлийн тvвшинд хийж гvйцэтгээгvйгээс доголдол их гардаг юм байна. Энэ бvхэн эцсийн эцэст мэргэжлийн ур чадвар дутагдсанаас vvдэлтэй. Манайд программ хангамжийн мэргэжлийн тєвшний сургалт явуулдаг, зєвлєгєє єгдєг туршлагатай газар ховор. Тиймээс бид гадаад зах зээл дээрээс олж авсан мэргэжлийн ур чадвараа хуваалцах зорилгоор байгууллагын мэдээллийн технологийн чадавхийг єсгєх зорилготой сургалтуудыг зохион байгуулж байна. Байгууллагуудын чадавхи єссєнєєр зах зээл єргєжнє гэж харж байна. Єєрєєр хэлбэл, бид мэргэжлийн тvвшний сургалт, зєвлєгєє-консалтингаар дамжуулан дотоодын зах зээлээ таньж мэдэх, улмаар зах зээлд байгаа нуугдмал хэрэгцээг нээн илрvvлэх стратегийг барьж байна. -Энэхvv оюуны vйлдвэрлэлийн салбарт олон хvнийг хамруулах, улс орноо дэлхийд сурталчлахын тулд тєр засгийн оролцоо чухал vvрэгтэй байх шиг? -Цаашаа хэрхэн хєгжих вэ гэдэг дээр тєр засгаас чиглvvлэх хэрэгтэй байна. Тєр бурхан биш, бидний тєлєєлєл учраас тєрдєє vvнийг ойлгуулаад, бодлогод нь суулгуулж нєлєєлєх ёстой. Yvнийг хийх нь мэргэжлийн хvмvvсийн vvрэг. Бусад орны туршлагыг судлаад єєрийн орныхоо онцлогийг тусгасан бодлого гаргая. Хятад, Энэтхэг, Ємнєд Солонгос улсынхаа нэрээр маш хvчтэй маркетинг хийж байна. Харин манай тєр засаг суралцаж байна. Гэхдээ биднийг сонсож байгаа нь сайшаалтай. Улам идэвхтэй, хурдтайгаар ажиллаж сайтар боловсруулсан тєрийн бодлого гаргаж биднийг дэмжээсэй. Монгол гэсэн брэндийг тєрийн бодлогоор бий болгоно. Ирээдvйн соёл иргэншлийн хєгжлийн дараагийн шат бол мэдлэгт тулгуурласан оюуны vе байна. Бид ирээдvйн соёл иргэншлийн чиг хандлагатай хєл нийлvvлсэн эдийн засаг, нийгмийн тогтолцоог бий болгох хэрэгтэй. Yvний гол дэд бvтэц нь мэдээллийн технологи, єндєр боловсрол юм. Боловсрол гэдэг сургуульд сурч тєгсєхийн нэр биш, хvн болгоны єдєр тутам хэрэглэдэг мэдлэгийг эзэмших явдал юм. Мэдлэгт тулгуурласан нийгмийг Монголдоо цогцлоон байгуулахад мэдээллийн технологи, бидний хийж байгаа ажил чухал vvрэгтэй. Х.МОНГОЛХАТАН (Эх сурвалж "Зууны Мэдээ" сонин) |